Харүмафүжи зүүнийг манлайлна

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн энэ сарын башё 13-27-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Уг барилдаантай холбогдуулан Харү башёгийн банцүке гаргажээ.

Харү башёгийн банцүкед бичснээр харү башёгийн зүүний манлайд мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдах аж. Харин баруун талаас Хакүхо аварга босох ба Какүрюү аварга зүүний удаад босох юм байна. Өнгөрөгч башёгийн түрүү бөх озэки Котошогикү зүүний гурваас барилдах бол гэмтэлтэй байсан Тэрүнофүжи озэки цолтны хамгийн сүүлд бичигджээ.

Б.БОлор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ