Ди Каприо “Оскар”-ын шагналаа ресторанд мартжээ

“Амьд үлдэгч” кинондтоглон, эрэгтэй хүний шилдэг дүр бүтээсний учир хоёрдугаар сарын 29-ны шөнө “Оскар”-ын шагнал хүртсэн жүжигчин Леонардо ди Каприо шагналаа ресторанд мартчихжээ.Оскарын үдэш болсон хэрэг явдлын зургийг камерт бичиж амжсан TMZ порталын сурвалжлагч ингэж мэдээлсэн байна.

Ди Каприо болон түүний нөхөд Лос-Анжелoсын нэг ресторанд шагналаа угаажээ. Арга хэмжээ дууссаны дараа Ди Каприо гадаа гарч, хэдэн хүний хамт машин руу явж байхад нь нэг эр шагналын барималыг барьсаар гүйн гарч ирсэн байна.

Тэр эр барималыг үзүүлэн, “Та намайг үүнийг аваач гэсэн юм уу?” гэж Ди Каприогаас асуухад, “Дэнд өгчих” хэмээн жүжигчин хамт яваа нэг рүү заахад, нөгөө эр шагналыг түүнд өгсөн байна. Харин Ди Каприо өөр нэг хүнээс бөглөөгий нь авсан нэг лонх архийг авчээ.

Жүжигчин энэ шагналыг хүртсэнээр Twitter-т дээд амжилт тогтоосон байна. Шагнал гардуулах ёслол дээр түүний нэрийг дуудсаны дараа ганцхан минутын дотор 440 мянга гаруй жиргээ орж иржээ. Ди Каприо “Оскар”-ын шагнал гардаж хэлэхдээ, цаг агаарын асуудлын тухай яриад, манай гарагийг хэвээр нь авч үлдэхэд санаа тавихыг уриалсан байна.

Жүжигчин үүнээс өмнө “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшсэний дараа сая л энэ шагналыг анх гардсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ