Мөрдөс зүүсэн салбар салбарын хурандаа нар баяраа тэмдэглэнэ


Монгол Улсад “Хурандаа” цол бий болсны түүхт 80 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Офицеруудын ордонд 12:00 цагаас эхэлнэ.
Баярын арга хэмжээний үеэр “Монгол хурандаа” сэдэвт фото зургийн болон хурандаа нарын бүтээл, номын үзэсгэлэнг дэлгэн толилуулж, салбар салбарын авьяаслаг хурандаа цолтноос бүрдсэн урлагийн тоглолт сонордуулах нь тус арга хэмжээний нэгэн шигтгээ байх болно.
Ийнхүү Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тагнуул, Онцгой байдлын алба, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүхийн шинжилгээ, Авлигатай тэмцэх байгууллагууд болон Тахарын алба зэрэг Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж, тэтгэвэр тогтоолгосон, чөлөөнд гарсан болон өдгөө ажиллаж байгаа нийт хурандаа цолтнууд, тэдний гэр бүл, аав ээж, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, ойр дотны найз нөхөд, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөлүүдийг хүрэлцэн ирэхийг “Монгол хурандаа нийгэмлэг”-ээс хүсч байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ