Айлын гэр дайрч, хүний амь хөнөөжээ

Нийслэлийн хэмжээнд 03-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 03-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3338 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 142, зөрчлийн 865, согтуугийн 341, зам тээврийн ослын 242, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, БЗД-ийн 10-р хороо “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад, БЗД-ийн 10-р хороонд суух 38 настай эрэгтэй М нь гал түлэх гэж байгаад нам даралтын зуух нь буудаж гэмтэл авсан байжээ. Гэмтсэн иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн орон нутагт "Toyota Prius-20" маркийн автомашины жолооч айлын гэр дайрч, хүний амь хохирсон хэрэг гарчээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн ... тоотод байх гэрийг жолооч Д нь дайрсны улмаас тус тоотод оршин суух иргэн 29 настай, эмэгтэй Ш нас барж, хоёр хүн гэмтсэн байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ