С.Ганбаатарын талынхан Намын төв хорооны хурлаа хийж байна

Хэдхэн хоромын өмнө ХҮН-аас мэдээлэл хийж намын даргаа сольсон гэдгээ албан ёсоор зарласан юм. Тодруулбал, өнөөдөр тус намын төв хороо хуралдаж С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь дэд дарга Б.Найдалааг томилсон юм.

Тэгвэл яг одоо С.Ганбаатарын талынхан намын төв хорооны хурлаахийж байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. Дашрамд дуулгахад өнөөдөр Б.Найдалаад намын даргын үүрэгт ажилд нь томилж, тамга тэмдэгийг нь хүртэл гардуулж өгөөд байгаа. Уг нь ХҮННамын төв хороогоо маргааш хуралдуулахаар товлоод байсан билээ.

Г.Лхагваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ