Сонгуулийн насны 2 сая 400 мянган иргэн бий


УИХ-ын 2016 оны сонгууль зургаадугаар сарын 29-ны өдөр улс орон даяар явагдана. Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрх баталгаажсан учраас иргэн бүхэн саналаа өгч эрх, үүргээ биелүүлэх ёстой. Харин бүртгэлийн зарим асуудлаас үүдэж, энэ эрх, үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдлууд цөөнгүй гардаг.
Тэгвэл Сонгуулийн Ерөнхий Хороо, Үндэсний Аудитын Газар, Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газар хамтарч хийсэн мэдээллийн үеэр Бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж сонгогчийн нэрийн жагсаалтыг гаргаж, www.burtgel.mn цахим хуудастаа нийтлэсэн тухай мэдээллээ.
Түүний мэдээлж буйгаар иргэн та өөрийн регистерийн дугаараар хайж, өөрийн мэдээллээ шалгах боломжтой аж. Хэрэв таны мэдээлэлд зөрүү зүйл байвал БСЕГ-т хандаад зөрчлөө арилгуулах боломжтойг дурьдсан юм.
Одоогийн байдлаар манай улсын 2 сая 400 мянга 48 иргэн сонгуулийн насных ажээ. Эдгээр иргэнээс гадаадад байгаа, хорих ял эдэлж байгаа болон эрх зүйн чадамжгүй иргэд хасагдана гэдгийг онцолсон юм.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ