Зардлын дээд хэмжээг бууруулсан шалтгаанаа тайлбарлав


Монгол Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ажлыг Үндэсний аудитын газар зохион байгуулж буй аж.
Энэ талаар тус газрын дэд дарга Б.Баттуяа "Монгол Улсын Их Хурлын сонгуулиар тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолаа. Энэхүү хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан шинэ хуулиар Үндэсний аудитын газраас тогтоож, зарлахаар болсон.
УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон бол тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг янз бүрээр тогтоосон байгаа" гэв.
Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг дараах учир шалтгааны улмаас багасгажээ.
- Суртчилгааны өдрийг багасгаж, 18 хоног болгосон. Өмнө нь 35 хоног тойрогт нэг нэр дэвшигчид сурталчилгаагаа хийдэг байсан.
- Сурталчилгаа хийх цагийг багасгасан. Нэр дэвшигчид өдөрт 60-аас илүүгүй минутад олон нийтийн хэвлэл мэдээллээр сурталчилгаа хийнэ
- Ухуулагч нарыг сайн дурын үндсэн дээр ажиллуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны зардлыг бууруулсан байна.
Сонгуулийн зардлын үйл ажиллагааны тайланг хуучин СЕХ хүлээж авдаг байсан бол шинэ хуулиар Үндэсний аудитын газар нэр дэвшигч нам эвсэл, бие даагчид бүрдүүлж өгөх юм байна.
Зардлын дээд хэмжээнээс илүү зардал гаргавал хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль ноогдуулна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ