Идэрсүрэн хүү ээж, ах дүүгийн хамт шинэ гэртээ очлоо

Таван настай хүүгээ төрсөн эцэг нь хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарсан билээ. Харин энэхүү хүүд сайхан сэтгэлт хүмүүс тусалж, сэтгэлийн дэм хайрласан. Тэдний нэг бол хүний наймаа, хүчирхийллийн эсрэг тэмцэх зорилготой “Лантуун дохио” ТББ, “Хамтын халуун сэтгэл залуусын нэгдэл”,“Жигүүр гранд” групп, ЯТТ-ын их эмч П.Батсүх нар н.Идэрээ хүүгийн гэрт тусламжийн гараа сунгажээ. Хүчирхийлэлд өртсөн 5 настай Идэрсүрэн хүүгийнх цоо шинэ, иж бүрэн тавилгатай гэртэй боллоо. Дөнгөж сая гэрийг авч өгсөн Жигүүр гранд группын хамт олон болон бусад төлөөлөгчдийн хамт ээжид гэрийг нь албан ёсоор гардуулж өглөө. Тус компанийн гүйцэтгэх захирал Халиун LCD зурагтыг гардуулж өгөн, лам гэрийг аравнайлж ном уншиж өглөө.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ