Улаанбаатарт 4 хэм дулаан байна

2016 оны 03 дугаар сарын 02-ны 20 цагаас 03 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар секундэд 16-17 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ