Цагдаагийнхан 19 жилийн өмнө хүний амь хөнөөсөн эмэгтэйг баривчиллаа

Цагдаагийн албан хаагчид 19 жил эрэн сурвалжилж байсан гэмт этгээдийг баривчилжээ. Тодруулбал, 1997 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15-р хорооны ............. тоотод 32 настай эрэгтэй Э цээжин тус газраа 4 удаа хутгалуулж нас барсан байна. Уг хэргийн эзэн холбогдогч нь одоо хүртэл тогтоогдоогүй бөгөөд онц хүнд гэмт хэргийг 19 жилийн дараа Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТА-ны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээд нь 1975 онд төрсөн Б гэх эмэгтэй юм байна. Тэрбээр БНТурк улсад амьдарч байгаад Монгол улсад 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирэхэд нь баривчлан сэжигтнээр тооцон байцаалт авч эхэлсэн байна. Түүнийг өдгөө ШШГЕГ хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Б гэгч нь 2000, 2015 онд бусдыг хутгалж гэмтээсэн хэрэгт ял шийтгэгдэж байсан аж.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ