Нарантуул зах гурван хоног ажиллахгүй

Олон улсын Нарантуул худалдааны төвд урьд шөнө 03:36 цагт гал гарсан байдаг. Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллан галыг бүрэн унтрааж чадсан. Яг одоо тус зах дээр галын шинжээчид ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар галын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Одооогоор Нарантуул зах руу худалдаа эрхлэгчдийг оруулахгүй цагдаа нар хамгаалалтад аваад байна. Галын дүгнэлтийг гаргахтай холбоотойгоор тус захын үйл ажиллагааг гурван хоног хаахаар болжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ