Бейонсе: Жей Зи намайг мэхлэж байна



Бейонсе хүүхэд төрүүлэх гэж байна хэмээн тун саяхан өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд саяхан шахуумэдээлж байсан ч, одын гэр бүлийн амьдрал тийм ч сайнгүй байгаа бололтой. Нөхөр нь элдэв шалтгаанаар, эсвэл огт шалтгаангүйгээр уурыг нь барж, тэгээд ч Бейонсе хэзээ ч салах өргөдөл өгөхөд бэлэн байгаа гэж тэдэнд ойр дөт байдаг учрыг мэдэх хүмүүс ярьж байна.

Энэ удаа асуудал тун ноцтой байгаа бололтой. “Бейонсе бүр нэлээд хэдэн сар нөхрөөсөө тусдаа өрөөнд амьдарч, харин Жей Зи гэртээ цөөн хонож байгаа. Надад ажил, тоглолт их байна гэж нөхөр нь гэргийдээ ярьдаг, гэвч тийм биш” гэж учрыг мэдэх хүн яриад, рэпэр эхнэрийгээ мэхлэдэг гэж найз нөхөд нь үзэж байгааг дурджээ. Дуучин бүсгүй нөхрийнхөө байнга аялан тоглолт хийж байгаатайэс эвлэрч, өөрийг нь мэдэж байна хэмээнсэжиглэх болжээ.Тэгээд тэд хэрүүл шуугиан дэгдээх болсон байна. Тэдэнд ойр дөт байдаг нэг хүн тийм нэгэн хэрүүлийн тухай ярихдаа, “Бейонсе дэргэд байгаа хүмүүсээс огт ичиж зоволдгүйгээр Жей Зи рүү учир зүггүй хашигарч, өөрийг нь мэхлэж байгааг тэвчиж чадахгүй хэмээн хэлсэн” гэжээ. Энэ нь өөрсөддөө анхаарал хандуулах зорилгоор үзэгчидтэй хийж байгаа ээлжит тоглолт байх хэмээн итгэж байна гэж тэр хүн ярьжээ. Дөрөвдүгээр сард Бейонсе шинэ цомог гаргахаар төлөвлөж байгаа гэж чбас ярьцгааж байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ