ХҮН-ын Төв хороо хуралдаж байна


ХҮН-ын Их хурлаараа батлагдсан албан ёсны хуваарийн дагуу яг одоо тус намын Төв хороо хуралдаж байна. Уг хурлаар тус намын ЕНБД-ын асуудал болон нам дотроо үүсээд буй асуудлыг ярилцахаар төлөвлөөд байсан. Гэвч өчигдөр тус намын Төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Найдалааг оронд нь томилсон. Мөн ЕНБД-аа сольсон. Харин С.Ганбаатарын талынхан өчигдрийн хуралдааныг хууль бус гэж зарлаад байгаа. Тиймээс яг одоо намын Төв хороогоо хуралдуулж эхэлсэн бололтой. Яг одоо үргэлжилж буй Төв хорооны хуралд одоогийн байдлаар 43 гишүүн ирээд 74,1 хувьтай хуралдаан эхэлжээ. Дашрамд дуулгахад ХҮН-ын Төв хороо нийтдээ 58 гишүүнтэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ