“Нарантуул” зах шатсан талаар мэдээлэл хийнэ

Өнгөрсөн шөнө “Нарантуул” захад томоохон хэмжээний гал гарчээ. Онцгой байдлын албад болон цагдаагийн газраас галыг бүрэн унтраасан байгаа бөгөөд одоогоор наймаа худалдаа эрхлэгчдийг зах руу оруулахгүй байна. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран урд шөнө буюу 2016 оны 03 дугаар сарын 03-ны 04.00 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан гал түймрийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурал 2016.03.03-ны 11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт болно.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ