Найман анги ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа


Олон улсын худалдааны төв болох “Нарантуул” захад дахин гал гарлаа. Тодруулбал, “Нарантуул” захад гал гарлаа гэсэн дуудлага онцгой байдлын хэлтэст шөнийн 03 цагт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтэс шуурхай ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Эрдэнэбаатараар ахлуулсан гал түймрийн найман анги шуурхай ажиллаж, үүрийн 05 цаг өнгөрч байхад гарсан галыг бүрэн унтаарсан байна. Одоогоор галын шалтгаан нөхцлийг урьдчилан тогтоогоогүй байгаа бөгөөд задаргаа хийж, шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэдгийг албаны эх сурвалж хэлэв.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ