ИЗНН хэлэлцүүлэг өрнүүлнэ


Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ Улс төрийн Зөвлөл энэ сарын 2-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар тус нам АН-тай нэгдэх эсэх асуудлаарх гишүүдийн хэлэлцүүлгийн явцыг сонсов. Одоогоор Нийслэлийн таван дүүрэг, 6 аймгийн намын байгууллагууд хэлэлцүүлгээ хийгээд байна. Бусад орон нутгийн намын байгууллагууд 3-р сарын 5-ны дотор хэлэлцүүлэг хийж саналаа ирүүлэх юм. АН-тай нэгдэх, эсэх талаархи гишүүдийн хэлэлцүүлэг, эцсийн шийдвэрийг намын Их хурлаар гаргах зэрэг нь Улс төрийн намын тухай хууль болон ИЗНН-ын дүрмийн шаардлагын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа юм. Гуравдугаар сард болох Үндэсний Хорооны хурлаар намын Их хурлын товыг зарлана.
Улс төрийн Зөвлөлийн хурлаас гишүүдийн хэлэлцүүлэг нам дотор нээлттэй ил тод байдалд гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор үргэлжилж байна гэж үзлээ.
Түүнчлэн ИЗНН байгуулагдсан гуравдугаар сарын 9-ний өдөр намын гишүүдийн дунд улс орны хөгжлийн зангилаа асуудлуудаар хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэв.
Иргэний Зориг Ногоон намын Хэвлэл мэдээллийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ