Б.Эрдэнэбаатар: “Нарантуул” захыг хамгийн сүүлд 250 мянган төгрөгөөр торгосон


“Нарантуул” худалдааны төв шатсан асуудлаар ЦЕГ, ОБЕГ хамтарч өнөөдөр мэдээлэл хийв.
Хуралд НОБГ-ын дэд дарга Б.Эрдэнэбаатар оролцсон юм. Тэрбээр “Нарантуул зах дээр галын аюулгүй байдлын удирдамжит болон гүйцэтгэлийн шалгалтууд жил бүр явагддаг. Хамгийн сүүлд гэхэд 2015 оны аравдугаар сарын 27-нд хийгдсэн. Үүний дагуу албан шаардлага, мэдэгдлээ хүргүүлсэн. Ингээд зохих арга хэмжээ аваагүй учраас 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Нарантуул” ХХК-ийг 250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.
Нийслэлийн онцгой байдлын газраас тухайн захын галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тухайн компанитай олон олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. “Нарантуул” ХХК-ийн зүгээс ч хөрөнгө мөнгө гаргаад тодорхой ажлууд хийж байна.
Нарантуул зах нээгдэж байх үеэ бодвол камертай болсон, зам гарцууд нь нээгдсэн гэх мэт. Гэвч өчнөөн олон мянган хүн үйлчлүүлдэг энэ том захын хувьд галын аюулгүй байдал гэдэг зүйл өндөр эрсдэлтэй байдаг” гэв.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ