Хулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид хуулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байна. Уг хэрэгт сэжигтнээр М, Б, Д, Ө, О гэх этгээдүүдийг дайчлан баривчилж шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Дээрхи этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрээс иргэдийн иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлээр ЛСД зурагт, зөөврийн комьпютер, алт, мөнгөн ээмэг бөгж, эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад 50 гаруй үйлдлийг яриж байна.
Тухайн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа М, Б, Д нар нь өмнө нь хулгай, танхайн хэргээр ял шийтгэгдэж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 09 ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан.
Дээрхи этгээдүүдийн хулгай хийсэн эд зүйлийг Ломбард болон орон баарнаас нь хураан авсан одоогоор 124 нэр төрлийн эд зүйл байна.
БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрт халдагад өртөж эд зүйлээ хулгайд алдсан иргэд БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хандана уу .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ