Маргааш цанын тэмцээн эхэлнэ


Ирэх наймдугаар сард Бразилын Рио де Жанейро хотноо зуны XXXI дэх олимпийн наадам болно. Үүнийг угтан манай улсад дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний спортын XIV их наадам болж байна. Тус наадам өнгөрсөн нэгдүгээр сард чөлөөт, жүдо бөх, боксын тэмцээнээр эхэлж, шатраар түр завсарласан. Маргааш "Скай" цанын баазад цанын тэмцээн болох гэж байна. Нээлтийн ажиллагаанд цанын тамирчин С.Тэмүүлэн, Т.Отгонцэцэг, Р.Бямбадорж, тэшүүрийн тамирчин Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдсан залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумъяа нарын шилдэг тамирчин оролцож бамбар асаах аж. Энэ өдөр цанын зарим төрөл явагдаж, Бүх ард түмний спортын XIV их наадмын аваргууд тодорно.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ