Хан-Уул дүүргийн өрхийн эмнэлгүүд цахим бүртгэлд холбогдлоо

Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төв ЭМС-ын 2012 оны 427 тушаалын дагуу амбулатори болон оношлогоо лабораторийн хүлээгдэл чирэгдэлийг бууруулах зорилгоор дүүргийн Төв салбарын нарийн мэргэжлийн 17 кабинетад үзүүлэх цагийг олгож байна. Ингэхдээ ЭХО-д цуллаг эрхтэнүүд харуулах, флюр зураг авахуулах, Цус, шээсний шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн цагийг өрхийн эмнэлгүүдээс олгож эхэлжээ. Энэхүү ажлын бэлтгэл болгож өрхийн эмнэлгүүдийн цахим бүртгэл хариуцсан ажилтануудад гурван удаагийн сургалтыг ЭМТ-өөс явуулжээ. Цаашид жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх цагийг өрхийн эмнэлгээс олгох бэлтгэл ажлуудыг эхлээд байгаа аж.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ