"Нарантуул" захын өмнөх галын хэргийг дахин шалгахаар болжээ


Олон улсын худалдааны төв болох “Нарантуул” зах хоёр дахь удаагаа галд өртөж, түрээслэгч, наймаачдад их хэмжээний хохирол учруулаад байна. Өнгөрсөн 2013 онд тус захын Хүнсний зах бүхэлдээ шатаж, олон түрээслэгчийг хохироож, амь амьдралгүй болгосон билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө торго даавуу, бөс бараа зардаг байсан түрээслэгчид бараагаа шатааж, хохирч байна. Өмнөх “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан хэргийг удаан хугацааны турш шалгаж дууссан.
Галын дүгнэлтээр юунаас болж шатсаныг өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлээгүй байгаа юм. Харин энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь хохирогчид үнэлгээтэй холбоотой гомдол дахин гаргасан бөгөөд түүнийг нь шалгахаар болжээ. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ