Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх даваа гарагаас эхэлнэ


“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмыг Барилга хот байгуулалтын яамнаас баталсан.
Харин ТОСК-аас иргэдтэй байгуулах гэрээ, дотоод журам зэргийг боловсруулахаар болсон. Тэд нарийвчилсан журмаа маргааш гэхэд эцсийн байдлаар шийдэж, батлаад, ирэх даваа гарагт хэвлэлийн бага хурал хийж, нэгдсэн байдлаар эхлүүлэхээр болжээ. Гэтэл хүмүүс хэдэн хоногийн өмнөөс эхлэн ТОСК-ийн гадна маш их оочер, дараалал үүсгэж байгаа аж.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Манай гадна ингэж эртнээс дугаарлах шаардлагагүй. Учир нь бид бүртгүүлэх хүсэлтэй бүх хүнийг 14 хоногийн турш нээлттэй бүртгэнэ. Түрүүлж оочерлоод, бүртгүүлсэн хүн нь түрээсийн орон сууцанд орно гэсэн зүйл байхгүй. Ямар ч байсан бүх бүртгэлийг авсны дараа сугалаа явуулж 350 хүнийг сонгоно” гэлээ.
Дашрамд сонирхуулахад, Түрээсийн төлбөрийн хэмжээ нийслэлд 200-280 мянган төгрөг, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон. Нийтдээ 929 аймлын орон сууцнаас 572-ыг нь хөдөө орон нутагт, 350-ыг нь нийслэлд олгохоор шийдвэрлээд байгаа юм.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ