Цаг агаарын аюулт үзэгдлээс болж 100 гаруй хүн ор сураггүй болжээ


Энэ сарын 3-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах аюултайг ОБЕГ болон цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Цаг агаарын аюулт үзэгдэл болохоос сэрэмжлүүлж Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр 21.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа. Тэгвэл өчигдрийн 23.00 цагийн байдлаар ОБЕГ-т 10 орчим тээврийн хэрэгсэл, 100 орчим хүн шуурганд уруудаж, төөрөн сураггүй болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Тиймээс иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ