Оршуулгын таван цуваа цасанд боогдоод байна


Энэ сарын 3-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах аюултайг ОБЕГ болон цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан.
Цаг агаарын аюулт үзэгдэл болохоос сэрэмжлүүлж Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр 21.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа.
Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс (үүнээс 14 малчин малтайгаа шуурганд уруудсан) 53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Харин НОБГ-т хоёр одоогийн байдлаар хоёр дуудлага иржээ.
Тодруулбал, 61-ийн гарамын орчимд оршуулгын таван цуваа цасанд боогдсон талаар Зам тээврийн сайд М.Зоригт жиргэлээ. Мөн жирэмсэн эмэгтэй төрөх гэж өвдөөд 61-ийн гарамаас төврүү орж ирэх замдаа машин нь цасанд суусан гэсэн хоёр дуудлага ирснийг НОБГ хүлээн авч аврах ангийн бүрэлдэхүүн хөдөлжээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ