Оюутнуудад 7-14 хоногийн чөлөө олгоно

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдрөөс эхлэн нийт нутгийг хамарсан 24-28 метр секунд хурдтай цасан шуурга шуурах юм байна.Харин өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хойд талын таван сумандхагас метр зузаан цас орж, зам хаагдсан байдалтай байгаа аж. Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт ч мөн цас ихтэй байгаа тул хаваржилт хүндэрсэн гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал мэдээллээ.

Тиймээс хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоогоор хангана гэж БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг өчигдөр хэллээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ