Х.Түмэндэлгэр: “Монгол тэмээ-999” уралдаан хойшлохгүй


Монгол тэмээ 999” 1000 тэмээний уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулах гэж буй. Тус уралдааныг зохион байгуулах болсон нь хоёр бөхт тэмээн сүрэгт олны анхаарлыг хандуулах ялангуяа дэлхий дахинд таниулж Гиннесийн номонд дээд амжилтад бүртгүүлэх зорилготой юм.

Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийн чиглэлд замын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна. Үүнтэй холбогдуулан тус уралдааныг хойшлуулж магадгүй гэсэн иргэдийн болгоомжлол байгаа юм.

Энэ талаар “Монгол тэмээ 999” уралдааны зохион байгуулах комиссын гишүүн Х.Түмэндэлгэрээс тодруулахад “Цаг агаарын нөхцөл байдлаас болоод уралдаан хойшилно гэсэн асуудал байхгүй. Говийн нутгаар цаг агаар гайгүй байна. Баянхонгорт цэлмээд эхэлсэн” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ