Улсын онцгой комисс шуурхай хуралдаж байна


Улсын онцгой комисс яг одоо шадар сайдын өрөөнд шуурхай хуралдаж байна.
Тэд, ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хуралдаж байгаа аж. Одоогийн байдлаар цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан аймгийн 12 суманд нөхцөл байдал хүндэрсэн байгаа. Шуурганы үеэр 27 иргэн сураггүй алга болсныг аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Цагдаагийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар 17 иргэнийг эсэн мэнд олсон аж.
Одоогоор малтайгаа уруудсан нэг, отрын бүсэд яваа нэг малчин, нэг автомашинтай найман иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа гэнэ. Түүнчлэн Архангай аймгийн Хашаат суманд 1, Баян-Өлгийн Буянт суманд 1 иргэн буюу улсын хэмжээнд нийт 12 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ