Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 107.99 хувиар давуулан биелүүлжээ

Нийгмийн даатгалын байгууллага 2016 оны 2 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 107.99 хувиар давуулан биелүүлж 179 тэрбум 526.7 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед төлөвлөгөөний биелэлт тасрах биш давж биелсэн нь олзуурхуулштай статистик үзүүлэлт юм.

Нийслэлийн харъяа дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсүүд, Хөвсгөл, Дундговь, Орхон, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймгуудын Нийгмийн даатгалын хэлтсүүд орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж салбараа манлайлсан үзүүлэлт гарсан бөгөөд 2016 онд нийгмийн даатгалын салбарынхан орлогын төлөвлөгөө болон бусад бүх үзүүлэлт, төлөвлөгдсөн ажлуудаа жигд ханган ажиллахыг зорилго болгон ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 40000 гаруй ажил олгогч, 1 сая гаруй даатгуулагч байгаа ба нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ авах, гадаад улс руу зорчих, арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүсэхэд батлан даалт болох зэрэг нийгмийн даатгал нийгмийн амьдралын баталгаа болж буйгаас үүдээд даатгалд хамрагдагсдын тоо өссөөр байна. 2012 оноос хойш л гэхэд 16000 ажил олгогч 286,000 даатгуулагч шинээр даатгуулсан аж.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ