Ланд Круйзер клубын залуус машин техникээр үнэгүй туслаж байна


"Монголын Ланд Круйзер Клуб"-ынхан Онцгой байдлын албатай хамтарч сайн дураараа үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж байна.Тус клубын залуус жил бүр байгалийн гамшигт байдлын үеэр Онцгой байдлын албатай хамтарч ажилладаг байна.
Яг одоогийн байдлаар тус клубынхан иж бүрэн тоноглогдсон, сансрын болон богино долгионы холбоогоор хангагдсан, аврах ажиллагаанд шаардлагатай хүрз, татах хэрэгсэл зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан 8 машин 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Био, Сонгино аврах ажиллагаа явуулж байна.
Хоёрдугаар ээлж Айдсын даваа чиглэлд ажиллаж байна. 5 машин бэлэн байдалд байна. Мөн оройн ээлжийн аврах баг 7 цагаас эхлэн ажиллагаанд оролцож эхлэнэ гэдгээ мэдэгдлээ.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ