Борлуулагчийг хөнөөсөн Г.Пүрэвсүрэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 24 жилийн ялыг хэвээр үлдээжээ.

Г.Пүрэвсүрэн нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 11 дүгээр гудамжинд “Ариун Алтан тэвш” ХХК-ийн борлуулагч А-г шунахайн сэдэлтээр хоолойг нь боож амь насыг нь хохироосон юм. Улмаар ул мөрөө баллах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах хаагдсан уурхайн цооног руу цогцсыг зөөвөрлөж нуусан байсан аж.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ