3 сарын 7-ноос 3 сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийнбүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ