Ажлын өдөр эрт эхлэх нь яагаад хортой байдаг вэ?

Өглөөний 10 цаг бол ажлын өдөр эхлэх ёстой хамгийн эрт цаг мөн гэдэгт британийн шинжээчид итгэлтэй байна. “RSUTE” сайтад бичсэнээр, ажлын өдөр эрт эхлэх нь зүрх-судас, элэгний өвчин, сэтгэцийн гажигтай болоход хүргэдэг гэж Оксфордын их сургуулийн профессор Пол Келли ярьж байна.Ер ньөглөө боссоноос хойш 2-3 цагийн дараа л дотор эрхтнүүд “сэрж эхлэдэг ажээ”.

Тийнхүү, өглөөний 9 цагаас өмнө ажилдаа ирдэг 50 настай хүнмэдрэлийн ядаргаа, стресс болон бусад өвчинд шаналж мэдэх гэнэ. Түүгээр ч барахгүй,ажлын бүтээмж буурч, сэтгэл санааны байдал эрс өөрчлөгдөж, цухалддаг байна.10 нас хүрээгүй хүүхдүүд өглөөний 8 цаг 30 минутаас өмнө анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, харин 16 болон түүнээс дээш насны хүүхдүүд 10 цагт хичээлээ эхлэх хэрэгтэй гэдгийг профессор бас тогтоожээ.

Оюутнууд бүр 11 цаг гэхэд хичээлдээ орвол дээр гэнэ.Ажлын өдөр эрт эхлэх нь хортойг нотлох зорилгоор профессор цуврал туршилт хийж байгаа ажээ. Жишээ нь, нэг дунд сургуульд тэр хичээл 8 цаг 30 мминутаас эхлэдэг байсныг 10 цагт эхлүүлдэг болгосноор энэ сургуулийн сурагчдын сурлагын амжилт 19%-иар дээшилсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ