Хүүхдийн баяраар төв талбайн хоёр талын замыг хаана


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургадугаар сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болно. Баярын арга хэмжээний үеэравтозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн 2 талын урсгалыг 07-17 цагийн хооронд хаах учраас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 07 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа.
Мөн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар буюу Төв шуудангийн арын замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ өдөр Хангарьд ордны зогсоолд машинаа үнэгүй төлбөргүй байрлуулах боломжтой. Баярын өмнөх өдрүүдэд төв талбайд чийгтэй цэвэрлэгээхийж, хогийн сав олноор байрлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ өдөр төв талбайд худалдаа үйлчилгээ явуулах ажахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст түр зөвшөөрөл олгохын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвлөмж,мэдэгдэл хүргүүлэхийг нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ