Электрон шуудан зохион бүтээгч Рэймонд Томлинсон нас баржээ

Интернэт үүсэх эрин үеийн анхдагчдын нэг, электрон шуудан зохион бүтээгч гэж үздэг америкийн программист Рэймонд Томлинсон 75 насандаа нас баржээ.Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэр зүрхний цусан хангамжийн дутмагшил өвчнөөр нас барсныг "Би-Би-Си" радиостанц уламжилсан байна.

1971 онд судалгааны “Bolt, Beranek and Newman” компанид ажиллаж байсан Томлинсон дэлхийд анхны email-мэдээ гэж тооцогддог мэдээг тэгэхэд илгээжээ. Янз бүрийн серверт байгааэлектрон шуудангийн хайрцагт зориулан @ символ ашиглах санаа түүнд төрсөн байна. Үүнээс өмнө нэг компьютер дээр ажиллаж байгаа янз бүрийн хэрэглэгчийн хооронд л мэдээ солилцох боломжтой байжээ. Харин “Bolt, Beranek and Newman” компани өөрөө Интернэтийн эх загвар болсон ARPANET сүлжээбий болгоход их үүрэг гүйцэтгэсэн юм.

Анхны туршилтын электрон мэдээндээ юу бичсэнээ ч санадаггүй гэж сүүлд нь Томлинсон ярьсан байдаг.Энэ нь янз бүрийн символын санаандгүй цуглуулга л байсан болов уу гэж тэр хэлсэн байна.

Мөн сүүлд нь тэрөөрийн бүтээлд хэд хэдэн шагнал хүртэж, 2012 онд Интернэтийн алдрын танхимын гишүүн болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ