Амиа алдсан хоёр иргэн угаартаж нас баржээ

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатай байсан автомашинаас эрэгтэй эмэгтэй хүний цогцос олдсон байна.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт болсон хүчтэй цасан шуурганы үеэр автомашины хучлага сөхөгдөхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос байсныг иргэд хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Одоогоор ямар шалтгаанаар амиа алдсаныг нь тогтоохоор шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа юм. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Хоёр хүний цогцос удсан байдалтайгаар олдсон гэдэг худлаа. Тэр хоёр машинаа халаах гэж байгаад угаартсан байдалтай амиа алдсан юм билээ. Түүнээс гадны нөлөөтэй амь насаа алдаагүй юм билээ шүү” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ