Маргааш бүх нийтээр амарна

Тодруулбал Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг нийтээр тэмдэглэх баяр гэж үзсэн билээ. Тиймээс энэ өдөр улс орны хэмжээнд бүх нийтээр амарна.
Мөн сонирхуулахад энэ онд дараах өдрүүдэд бүх нийтээр амрах юм байна.
Зургаадугаар сарын 1-Эх, үрсийн баяр
Зургаадугаар сарын 29-УИХ-ийн сонгуулийн өдөр
Долоодугаар сарын 11-15-Үндэсний их баяр наадам
Аравдугаар сарын 31-Үндэсний бахархлын өдөр
Арванхоёрдугаар сарын 29-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ