Дөлгөөн нуурын орчимд машин шатжээ


Өчигдөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, “Дөлгөөн нуур” цогцолборын замын урд талд суудлын автомашин шатсан хэрэг гарлаа. Дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж ажилласан байна. Машин шатсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өчигдөр 17.20 цагийн үед иргэн Б-ийн 82-05 УБЯ улсын дугаартай Соната-2 маркийн суудлын автомашины бүхээгний хэсэг шатаж байна гэх дуудлагын дагуу Гал унтраах аравдугаар ангийн аврагчид ажиллаж галыг бүрэн унтраасан. Энэ үеэр хүн гэмтэж бэртсэн ноцтой асуудал гараагүй. Одоо шинжээчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэв.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ