Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8" баярын өдөр өнөөдөр тохиож байгаа тул энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Нийслэлийн ИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагууавтомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам үйлчилж байгаа. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд журмын үйлчлэл зогсдог билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ