Эмэгтэйчүүд аалз, хорхой, могой, хулганаас илүүтэй айдаг


Та бүхэнд олон улсын эмэгтэйчүүдийн баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе! Бид энэ удаа эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой байж болох дараагийн 17 тодорхойлолтыг хүргэж байна.

1.Социологийн санал асуулгаас үзвэл, дэлхийн эмэгтэйчүүдийн 9% л өөрийгөө үнэхээр сайхан гэж үзэж, 2-хон хувь нь өөрийгөө дур булаам хэмээн шуудхан хэлдэг байна. Тэдний 43 хувь нь (өөрөөр хэлвэл үнэмлэхүй олонхи нь) байгаагаараа л харагддаг гэж үзэж, бас 24% нь өөрийнхөө тухай дунд зэргийн төрхтэй гэж ярьж, харин үлдсэн нь өөрийгөө зүгээр л аятайхан гэж үздэг байна.

- Английн оршин суугч Ада Лавлэйс дэлхийн хамгийн анхны программист байжээ.
- Германы ван гуравдугаар Конрад 12 дугаар зуунд байлдааны үеэр эмэгтэйчүүдийг эвдэрч сүйдсэн хотоос гарч явж, харин ингэхдээ өрөвдөж байгаа зүйлээ л авч явахыг зөвшөөрчээ.Харин эмэгтэйчүүд нөхрөө үүрээд гарч байсан гэдэг.
- Эмэгтэй хүний зүрх эр хүнийхээс 20%-иар бага гэнэ.
- Хэрвээ та эмэгтэй хүний итгэлийг олохыг хүсч байгаа бол, түүнийг ердөө 20 секунд тэврэхэд л хангалттай.
- Эмэгтэй хүний тархи эр хүний тархинаас бараг 10 хувиар бага гэдгийг шинжлэх ухааны үүднээс нотложээ.
- Германд эмэгтэйчүүдийн 35% нь нөхрөөсөө ахиу цалин авдаг, АНУ-д энэ үзүүлэлт 30%, нийт Европт 59% байгааг социологчдын судалгаа харуулсан байна.
- Эмэгтэйчүүд нууц хадгалж чаддаггүй, харин дэлгүүр хэсэх дуртай.
- Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хавьгүй их ярьдаг, өдрийн туршид тэд гурав дахин олон үг хэлдэг байна. Энэ нь тархинд байдаг таашаалын төвийн үйл ажиллагаатай холбоотой гэнэ.
- Эмэгтэй хүн явахдаа ташаагаа хаялаж явдаг. Энэ нь эмэгтэй хүний аарцагны яс эрэгтэй хүнийхээс өргөн байдагтай холбоотой гэнэ.
- Хэлэлцээ хийхэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү амжилттай ажилладагийг статистикийн баримт харуулж байна.
- Эмэгтэйчүүд аалз, хорхой, могой, хулганаас илүүтэй айдаг.
- Эмэгтэй хүн цохихоор гараа зангидахдааэрхий хуруугаа урагш нь илүү гаргадаг байна.
- Дэлхийд эмэгтэй хүний IQ-гийн хамгийн өндөр үзүүлэлт нь 196 юм, 1901 онд Нобелийн шагнал бий болгосон үеэс 33 эмэгтэй уг шагналыг хүртжээ (шагналыг нийтдээ 797 хүн авсан юм).
- 100 эмэгтэйн24% нь эрэгтэй болохыг хүсдэг гэнэ.
- Уруулаа буддаг эмэгтэй насан туршдаа 2 кг уруулын буддаг иддэг байна.
- Манай гарагийн парламентын гишүүдийн 17,7 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Саудын Арави, Саломоны арал, Микронези, Науру, Оман, Палау, Катар, Тувалу гэсэн найман орны парламентад эмэгтэйчүүд байдаггүй байна.
- Ердөө 10 эмэгтэй төрийн тэргүүний алба хашиж байна
Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ