Сүүлийн хоёр жилд АНУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэнд сайжирсныг мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн бие маш сайн байна, сүүлийн хоёр жилд түүний эрүүл мэндийн байдал сайжирч, турсан бөгөөд хаяа л никотин агуулсан бохь зажилдагийг Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан төрийн тэргүүнд тогтмол хийдэг эмнэлгийн үзлэгийн дүн гэрчилж байна.

Одоо Обама 54 настай бөгөөд биеийн өндөр нь 186,6 сантиметр, жин нь 79,4 килограмм байгаа аж. ”Ерөнхийлөгчийн эрүүл мэнд маш сайн байгаа бөгөөд 2014 оны зургаадугаар сард хийсэн сүүлчийн үзлэгийн үзүүлэлт сайжирсныг”АНУ-ын ерөнхийлөгчийн эмчлэгч эмч Ронни Жексоны дүгнэлт харуулжбайна.

Обама хоолны дэг барьлаг бөгөөд тогтмол дасгал хийдэг нь жин болон цусан дахь холестерины хэмжээг бууруулах боломжийг түүнд олгожээ. АНУ-ын ерөнхийлөгчийн хараа, зүрх болон бусад эрхтэн хэвийн байгаа бөгөөд ямар нэг гажиг илрээгүй байна.

“Ерөнхийлөгч тамхи татдаггүй, хааяа л согтууруулах ундаа амсдаг” гэж эмч дурдаад, никотинтай бохь “заримдаа” зажилдаг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

“Түүнийбие сайн байгаа бөгөөд ерөнхийлөгчийн хугацаа дуусах хүртэл ийм хэвээр байх болно гэдгийг бүх шинжилгээ харуулж байна” гэж эмч хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ