ТОСК-оос мэдээлэл хийнэ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам баталагдсан байгаа. Харин зарим нэг журмыг ТОСК-оос нэмж батлахаар болсон юм. Хямдхан хэрнээ түрээсийн байранд орохыг хүсч байгаа иргэд бүртгүүлэхийн тулд ТОСК-ийн гадаа өнжин хонон дугаарласан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тоймтой хариу өгөөгүй бөгөөд бүртгэл энэ сарын 15-наас эхэлнэ хэмээн мэдэгдсэн байгаа юм.

Харин түрээсийн байранд орох иргэдийн тоо олон бол орон сууц нь цөөн тооны байгаа учраас бүртгэсэн бүх иргэдийг сугалаа хэлбэрээр сонгон шалгаруулна гэж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа ажээ. Тэгвэл өнөөдөр 15.00 цагт Төрийн орон сууцны корпорациас “Монгол ньюс” мэдээллийн төвд "Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ыг танилцуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ