Унадаг дугуй европын оршин суугчдыг аварч байна

Унадаг дугуй улам их нэртэй болж байгаа нь эрүүлийг хамгаалах, утаа багасгах зардал болон автын осолд орогсдын тоог цөөрүүлж байна.

Британийн тээврийн шинжээчид автомашинаас унадаг дугуйнд шилжихийг идэвхитэй сурталчилж байгаа ажээ. Одоо энд ойрын жилүүдэд бүх аялалын 20 хувийг унадаг дугуйнд шилжүүлэх зорилго тавиад байна. Дани, голландчуудын адил британичуудунадаг дугуйгаар явдаг үндэстэн болохыг хүсч байна. Одоо Данийн вант улсадбага сургуулийн сурагчдын бараг тал нь хичээлдээ унадаг дугуйгаар явдаг байхад, Их Британидсурагчдын ганцхан хувь нь л унадаг дугуйгаар явж байгаа ажээ.Данийн 80-84 настнуудын 20 хувь нь унадаг дугуйгаар тогтмол явдгийг харуулсан статистикийн сонирхолтой тоо баримт ч байдаг.

Энэ өдрүүдэд британийн парламентад унадаг дугуйг дэлгэрүүлэх тухай халуун маргаан өрнөж,унадаг дугуйгаар явах илүү таатай нөхцөл бүрдүүлэх шинэ арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа ажээ.Хэрвээ Англи болон Уэльсийн хотын оршин суугчид Копенгаген хотын хүн амын адил унадаг дугуйгаар юмуу явганаар байнгаявдагбол,эрүүлийг хамгаалахын зардлыг20 жилд 17 тэрбум стерлингийн фунтээр хэмнэх боломж гарна гэдгийг эмч нар онцлон тэмдэглэж байна.

Хүмүүс унадаг дугуйгаар явснаар машины хөдөлгөөн багасч, улмаархүмүүст ирдэг стрессийн ачааллын хэмжээ буурч, амьдралын чанар сайжирна гэдгийг бас тэмдэглэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ