Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг 1 нас хүрлээ

Монгол-Японы хамтарсан Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлага, орчин үеийн оношилгоо эмчилгээ, техник, технологи, стандартыг нэвтрүүлсэн Монгол-Японы хамтарсан анхны нэгдсэн эмнэлэг юм.
Манай эмнэлэгт эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, проффессоруудаас бүрдсэн зөвлөх эмч нар, гадны хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн ахлах, тэргүүлэх зэрэгтэй мэргэжлийн баг хамт олон дүрс оношилгоо, үйл оношилгоо, лаборатори, гемодиализ, амбулатори, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг бөгөөд нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Япон улсын “Ultralign G2” ISO стандартын гэрчилгээтэй төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлснээр багана нурууны өвчнийг мэсгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн.
Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг ЯПОН УЛСЫН ФУКУЯМА ТӨВ ЛАБОРАТОРИ, YUCOM 3 WISE RADIOLOGY дүрс оношилгооны төв, VITALREACT THERAPY нөхөн сэргээх эмчилгээний холбоотой хамтран ажиллаж байна.
Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг нь байгуулагдсанаасаа хойш 1 жилийн хугацаанд нийт 5 000 орчим хүнд амбулатори, хэвтэн үйлчлүүлэх болон өдрийн эмчилгээний үйлчилгээг, нийт 105 хүнд гемодиализын 1 441 сеанс эмчилгээг хийсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 31 300 гаруй хүнд лабораторийн оношлогоо үйлчилгээг хийж гүйцэтгээд байна.
Утас:976-76110055 Факс: 976-76115500 И-мэйл: info @ubmed.mn Вэб: www.ubmed.mn Fb: www.facebook.com/ubmed.mn/
ХАЯГ: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж, 46-р байр, Улаанбаатар МЕД нэгдсэн эмнэглэг
Танилцах линк:
file:///C:/Users/user/AppData/Local/Temp/Rar$DIa0.056/ub%20med%20hevlelt%20%282%29.pdf
СЭТГЭГДЭЛ БИЧИХ