“PART TIME ”-ын зочноор МУГЖ Л.Баттулга уригджээ

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж нь оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг цагийн ажлын “PART TIME ” сургалт юм. 7 хоног бүрийн пүрэв гарагт уламжлал болгон зохион байгуулагддаг цагийн ажил хайгчдад зөвлөгөө мэдээлэл өгч, олон сонирхолтой зочдыг урьж ярилцлага өрнүүлдэг юм.

Тэгвэл энэ удаагийн Parttime чиглүүлэх сургалтанд МУГЖ Л.Баттулга урилгаар оролцож, оюутан залуустайгаа ярилцахаар болсон байна. Мөн цагийн ажлын талаарх олон талын мэдээллийг уг сургалтаас авч болох нь.

“PART TIME ” сургалтанд одоогоор7200 орчим залуус хамрагдаж цагийн ажлын дэвтэртэй болсон байна. Сургалт өнөөдөр 15 цагаас МЗХ-ны Залуус танхимд болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ