Улаанбурхан өвчнөөс сэргийлцгээее

Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ ачаалал ч өндөр байна. Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах,

  • “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж,хангах арга хэмжээ авах,

  • ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах,

  • ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны хэлтсийн дарга нарт даалгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ