Путин ямар хүн болох тухай Обама ярьжээ

Оросын төрийн тэргүүн Владимир Путин янз бүрийн уулзалт дээр илэн далангүй, тун няхуур нямбай улс төрч хэдгээ харуулдаг гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ярьжээ. Тэр “The Atlantic” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна.

“Путин бүх уулзалт дээр тун эелдэг, маш илэн далангүй байдаг нь үнэн. Бидний олон уулзалт маш ажил хэрэгч шинжтэй байдаг. Тэр бусад олон хүний адилаар намайг хэзээ ч хоёр цагаар хүлээлгэдэггүй” гэж Обама хэлжээ.

Оросын ерөнхийлөгч АНУ-тай тогтоосон харилцааг америкчуудын бодож байдгаас илүү хавьгүй чухал хэмээн үздэг гэдэгт итгэж байгаагаа цагаан ордны тэргүүн илэрхийлсэн байна. “Тэр бидэнтэй түншлэж, хамтран ажиллахыг байнга сонирхдог” гэж АНУ-ын ерөнхийлөгч дурджээ.

Дэлхийн улс төрийн бодлогод Оросын явуулж байгаа үйл ажиллагааг Обама энэ ярилцлагадаа бас тайлбарлахдаа, бодит хүчний ойлголтын тухай ярьсан байна. “Та хүч хэрэглэлгүйгээр хүсч байгаа зүйлээ олж чадвал, энэ бодит хүчин мөн.Украиныг тусгаар улс болох үед Орос хавьгүй хүчирхэг байсан” гэж тэр тайлбарлажээ. НАТО-д ордоггүй орны хувиар Украин АНУ-ын юу хийж байгаагаас үл хамааран Оросын цэргийн хүчний өмнө ямагт эмзэг байх болно хэмээн америкийн ерөнхийлөгч нотлож байна.Ингэхдээ Украин АНУ-ын биш, Оросын гол ашиг сонирхолын хүрээнд байдаг гэж цагаан орны тэргүүн дурджээ.

Путин, Обама хоёр 2015 оны арваннэгдүгээр сард Парис хотод НҮБ-ын уур амьсгалын асуудлаархи бага хурлын үеэр сүүлчийн удаа уулзсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ