Пеле шагналын медалиа худалдаж байна

Дэлхийн хөлбөмбөгийн од Пеле өөрийн шагнуулсан олон медалийн заримыг худалдаж байна. Тэр хувийн хоёр мянга орчим эд өлгийн зүйлийг дуудлага худалдаанд тавих гэж байгаагаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван алтан медаль, түрүүнд нь түүний гардуулж байсан ФИФА-гийн гурав дахь ерөнхийлөгч Жюль Римегийн шагналын хувь байгааг хэвлэлд мэдээлжээ. Римегийн шагналын хувь нь 600 мянга орчим ам. долларын өртөгтэй байна.

“Миний түүхийн нэг хэсгээс худалдаж авах боломжийг бид хөгжөөн дэмжигчид болон цуглуулагчдад олгохоор шийдсэн юм. Тэд энэ түүхэн эд өлгийн зүйлийг эрхэмлэн хадгалж, миний түүхийг өөрийн үр хүүхэд болон ирээдүй үеийнхэнтэй хуваалцана хэмээн би найдаж байна” гэж Пеле хэлжээ.Худалдаж олсон мөнгөний нэг хэсгийг бразилын Куритиба хотын хүүхдийн эмнэлэгт хандивлана гэж тамирчин тодруулан тайлбарласан байна. Дуудлага худалдаа 2016 оны зургаадугаар сарын 7-9-нд Лондон хотод болох ажээ.

Пеле дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчны хувиар 1958, 1962, 1970 оны тэмцээнээс хүртсэн аваргын медалийн тоогоор дээд амжилт тогтоосон юм. Тэр Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 92 тэмцээнд тоглож, 77 бөмбөг оруулжээ.

Пелегийн тоглолтын техникт сул тал гэж байгаагүй, түүний тоглолтын өвөрмөцарга барил нь хөл бөмбөгийн уг мөн чанар, боломжийн тухай төсөөллийг ихээхэн өөрчилсөн гэж шигнжээчид үздэг юм.Талбайд түүний үзүүлсэнолон “гайхамшиг” домог болж, харин 1961 онд “Флуминенсе”клубийн хаалганд оруулсан гоолыг “зууны гоол” хэмээн нэрлэж, “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд дурсгалын тэмдэг байрлуулснаар, мөнхжүүлсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ