Манай гараг дахь хамгийн хачин жигтэй өвчин

Манай дэлхийд ердөө ганц-хоёрхонхүн өвчилдөг өвчин байдаг бөгөөд ийм өвчний үед хэрэглэх эм бэлдмэл гэж байдаггүй, бий болохгүй ч болов уу.
1. Хагарах гэж байгаа толгойн хамшинж – ийм нэртэй өвчинөөс болоод толгой үнэндээ хагарчихгүй, харин байнгын өвдөлт мэдрэгдээд байдаггүй, гол ньхүн тас няс, чад пад хийх дуу чимээ сонсдог байна.Энэ нь байнга илэрдэг өвчин биш, ийм өвчтэй хүн зүгээр л унтаад авбал, ийм дуу чимээ сонсохоо больдог байна.

2. Хэл ярианы согогын хам шинж – тархины гэмтэл авсан хүн өөр аялага, хурдтай ярьж эхэлдэг байна, тиймээсбусдад гадаад хүн юм уу гэлтэй анхны мэдрэмж төрдөг. Түүхэнд ийм өвчтэй байсан 50 хүн бүртгэгдсэн бөгөөд зохих эмчилгээ хийлгэсний дараа зарим нь хэвийн ярьдаг болсон ч, олонхи нь насан туршдаа энэ өвчинд шаналдаг байна.
3. Гэр бүлийн нойргүйдэл -үнэндээ тийм ч аймшигтай өвчин биш, генээр удамшдаг өвчин.Хүн огт унтахгүй болох хүртлээ жилээс жилд бага унтаж эхлэдэг байна.Хүн хий юм харж, сонсож, удалгүй нас бардаг аж. Ийм нойргүйдлийн өвчинд шаналж байсан нийтдээ 40 орчим айл бүртгэгдэж байжээ.
4. Хүмүүс өвдөлтийг мэдэрдэггүй тийм өвчин байдаг. Өвдөж шаналахгүй ямар сайхан юм гэж санагдаж болох, гэвч үнэндээ бол тийм биш, өвдөлт бол хүнд учирч байгаа аюулын дохио юм.Өвдөггүй бол хүн түлэгдэх, маажуулахыг огт анзаардаггүй, харин заримдаа илүү ноцтой гэмтлийг ч мэдэхгүй бөгөөд ингэснээр үхэж ч мэднэ. 100 орчим хүн ийм өвчинд шаналж байгаа аж.
5. Гипертрихозис– энэ бол хүний бүх биеээр, түүний дото нүүр, амаар үс ямар ч хяналтгүйгээр ургадаг өвчин юм. Ийм өвчний 50 тохиолдол бүртгэгджээ.Гол нь энэ бол удамшлын өвчин.Тестостерон тарихад биед үсний ургалтыг зогсоодгийг 2008 онд эрдэмтэд илрүүлсэн ньийм өвчтөний хувьд хамгийн таарах эм болж болох юм.

6. Хүн эд зүйлийн хэмжээг тодорхойлж чаддаггүй, тодруулвал жижигхэн зүйл асар том юм шиг, харин асар том зүйл өчүүхэн юм шиг санагддаг тийм өвчин байдаг.Ийм өвчнийг Гайхамшигийн орон дахь Алисагийн хамшинж гэдэг. Галлюциногенийн төрлийн эм уухад юмуу хорт хавдар өвчний үед ийм өвчин тусдаг байна.

7.Мебиусийн хамшинжгэгч нь – маш ер бусын, нэлээд хэцүү өвчин,ийм өвчинтэй хүн нүүрний булчингаа огт удирдаж чаддаггүй бөгөөд тодруулвал,инээмсэглэж, уйлж, инээж чаддаггүй байна.Дэлхийд ийм өвчинтэй хүн маш цөөхөн гэнэ.
8. Дараачийн өвчин бол Прогерийн өвчин бөгөөд ийм өвчний үед хүний арьс болон дотор эрхтнүүд цагаас эрт хөгширдөг байна.Гол хэлбэр нь хүүхдэд Гетчинсон-Гилфордын хамшинж, насанд хүрэгсдэд Вернерийн хамшинж юм.

9. Британийн иргэн Ланкашир Менди Селларс бүсгүй ийм нэг өвчинтэй бөгөөд түүний хөл нь л томроод байдаг ажээ. Эмч нарын үздэгээр, энэ өвчнийг эмчилэх боломжгүй, хөлийг тайрах нь цорын ганц гарц гэнэ.33 настай бүсгүй 125 кг жинтэй бөгөөд үүнээс хоёр хөл нь 95 кг аж. Тиймээс энэ нь зүрх болон бусад эрхтэнд их ачаалал өгдөг байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ