Хороодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор болзолт уралдаан зарлалаа

Нийслэлийн Засаг дарга “Болзолт уралдаан зарлах тухай” А/137 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хороодын засаглалын чадавхийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан үр дүнтэй, бүтээлч,шуурхай зохион байгуулах, бодит үр дүнг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамж”-ийг гаргалаа. Мөн нийслэлийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллана.

НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ”ШИЛДЭГ ХОРОО”
ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ
УДИРДАМЖ
Үндэслэл:
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурлан үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шуурхай зохион байгуулахаддүүрэг, хорооны оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагаагЭрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийн өөрчлөлттэй уялдуулан дүгнэх шаардлагад үндэслэв.

Зорилго:
Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг сайжруулах замаардүүрэг, хорооны Засаг даргын үйл ажиллагааг идэвхижүүлэх, засаглалын чадавхийг сайжруулах,төрийн анхан шатны нэгжхороог бэхжүүлэх, үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэ санал санаачилгыг дэмжих, тэргүүн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, Дүүргийн Засаг даргын Тамгын газраасхороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангажажилласан байдал, дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийг сайжруулахад чиглэсэн хариу арга хэмжээний төлөвлөлт, хүрсэн үр дүнг тооцож ажиллахад уралдааны зорилго оршино.

Шалгаруулалт:
Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаан нь 2 үе шаттай явагдана.
I үе шатны шалгаруулалтыг дүүргийн Ажлын хэсэг шалгаруулна.
II үе шатны шалгаруулалтыг нийслэлийн Ажлын хэсэг шалгаруулна.”ШИЛДЭГ ХОРОО-2016”шалгаруулах шалгуур үзүүлэлтХүснэгт№1. Болзолт уралдааны шалгуур үзүүлэлтүүд
1. Төрийн үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр (тухайн онд) ДАХ
1 Хороодоос иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэлэг арга хэрэгсэлнэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байх Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хорооны Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлсэн аргахэмжээ, тоо, чанар
Хорооны Засаг даргын шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажлын тоо, чанар
Хорооноос үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд сурталчлах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, чанар
Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэхэд интернет болон цахим хэрэглэгдэхүүнийг ашигладаг байдал
2 Иргэд, албан хаагчдын санал, хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх Хорооны ЭАБИ-ийн дүүргийн дунджаас доогуур шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гаргаж,хэрэгжүүлсэн ажлын тоо
ОНХС-ийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, сурталчлах талаар авч хэрэгжүүлсэн ажлын тоо
Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, сурталчлах талаар авч хэрэгжүүлсэн ажлын тоо
Хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, үр дүн
2. Иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр
1 Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангасан байх Хорооны иргэдийн байгуулсан иргэний сайн дурын бүлгийн тоо
Иргэний сайн дурын бүлгийн хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн ажлын тоо
3. Иргэдийг чадавхийгхөгжүүлэх чиглэлээр
1 Иргэдэд мэдлэг олгох, сургаж дадлагажуулах, дадал зуршил чиг хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцож ажилладаг байх Иргэдийг судалгаанд суурилсан чадавхжуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, үр дүн
Иргэдэд зориулсан чадавхижуулах сургалт, тоо
4. Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавхийг
хөгжүүлэх чиглэлээр
1 Байгууллагын удирдлагын зүгээс хамт олон, албан хаагчдынбүтээлч шинэ, санал санаачилгыг дэмжих, чадавхжуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байх Хорооны албан хаагчдыг чадавхжуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, үр дүн
Албан хаагчдаас гаргасан шинэ санал, санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал, тоо, үр дүн
Хэсгийн ахлагч нарын ажлын үр дүнг үнэлж, дүгнэх, урамшуулах
Архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартыг хангаж ажилласан байдал
5. Дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаанд оролцох чиглэлээр
1 Холбогдох байгууллагад шаардлагатай мэдээ, мэдээлэл бүрдүүлэх үйл ажиллагааг цаг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж, идэвх санаачилгатай оролцсон байдал Төсөл, хөтөлбөр хэрэг жүүлэгч нэгжүүд
2 Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгжийг дэмжих, нэмэгдүүлэхчиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний нэгдсэн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ. ЗАА
3 Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдагшилдэг тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг дэмжих, нэмэгдүүлэхчиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний нэгдсэн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ. НБГ
4 Хорооны нутаг дэвсгэр дэх тэргүүний тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг дэмжих, тоо хэмжээг нэмэгдүүлэхчиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний нэгдсэн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ. НЭМГ
5 Хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн байдал /хог хаягдлын ангилан ялгалт, ачиж, тээвэрлэхэд хяналт тавьж, шалгаж, баталгаа-жуулж, баримтжуулдаг байх/, Хорооны хог хаягдлын үйлчилгээнд гарсан доголдол, тулгамдсан асуудлуудыг дүүргийн хог хаягдлын асуудал хариуцсан хэлтэс болон холбогдох нэгжүүдтэй хамтран тухай бүр шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилладаг байх ЗАА
6 Амьдрах орчны зураглалын программ хангамжийг ашиглалтыг сайжруулах замаар зураглалыг тухай бүр баяжуулан, иргэдийн санал, санаачилгыг тусгаж тэмдэглэсэн байдал ЗАА
7 Амьдрах орчны зураглал ашиглах талаар олон нийтэд сурталчилж, нээлттэй мэдээллээр хангах, иргэдээс гарсан санал санаачилгыг дэмжиж, арга хэмжээ авч ажилласан байдал ЗАА
8 Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр зарлагдсан уралдаанд хороодын оролцсон байдал, өгсөн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ. НХҮГ
9 Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн чиглэлээр зарлагдсан уралдаанд хороодын оролцсон байдал, өгсөн үнэлгээг нийслэлийн хороо бүрээр гаргаж ирүүлнэ. ХГ
10 Аюулгүй амгалан Улаанбаатар Олон нийтийн цагдаагийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан байдал УБХЦГ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил тоо, чанар
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулсан ажил тоо, чанар
Илрүүлсэн гэмт хэргийн тоо (өмнөх жилийн мөн үетэй харьцуулах)
11 Хүн ам, өрхийн мэдээллийн санг 19 үзүүлэлт тус бүрээр бүрэн бүрдүүлсэн байна НСГ
6. Эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт тус бүрийн өсөлт НХБХ
1 Эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт тус бүрээр ЭАБИ–ийн 2016 оны 09 дүгээр сарын 01–ний өдрийн байдлаар хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн үр дүн ба 2013 оны ЭАБИ -тэй үетэй харьцуулсан эерэг өөрчлөлийн хувь НСГ
Болзолт уралдааны зохион байгуулалт3.1Энэхүү удирдамжийн хүрээнд хорооны түвшинд хийгдэх ажлын явцад хяналт тавьж үнэлгээ өгөх, эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тус уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий харгалзах дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллах
  • Баянгол дүүргийн Ажлын хэсэг
  • Баянзүрх дүүргийн Ажлын хэсэг
  • Сонгинохайрхан дүүргийн Ажлын хэсэг
  • Сүхбаатар дүүргийн Ажлын хэсэг
  • Чингэлтэй дүүргийн Ажлын хэсэг
  • Хан-Уул дүүргийн Ажлын хэсэг гэсэн 6 дүүргийн Ажлын хэсэг ажиллана.
3.2Дүүргийн Ажлын хэсгийг 03 дугаар сарын 10-ны өдрийн дотордүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хороо хариуцсан мэргэжилтэн, эрүүл аюулгүй байдлын индекс хариуцсан мэргэжилтэн болон холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн 4, Багануур, Багахангай, Налайх дүүргээс (тус бүрхоёр нийт зургаан төлөөлөл) нэг төлөөлөгч гишүүн оруулж нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар байгуулсан байна.
3.3Энэхүү удирдамжийн хүрээнд хороо, дүүргийн шалгаруулалтыг хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан нийслэлийн Ажлын хэсэг ажиллана.
3.4Хороодыг дүүргийн Ажлын хэсэг тус бүрийн бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил, арга зүйн туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх зорилгоор орон сууц ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байлгахаар, дүүрэг бүрээс тодорхой тооны хороог сонгон авч дараах хүснэгтэд үзүүлсний дагуу 6 бүлэгт /хороодын бүлэг/ хуваана.

Хүснэгт№2.Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хороодын бүлэг

Хороодын бүлэг
Дүүрэг
1-р бүлэг 2-р бүлэг 3-р бүлэг 4-р бүлэг 5-р бүлэг 6-р
бүлэг
Багануур 1 2 3 4
5
Багахангай 1 2
Баянгол 9 10 20 1 2 3
4 5 6 7 8 12
13 14 15 17 18 19
16 21 22 23 11



Баянзүрх
1 3 4 8 7 6
14 15 16 18 25 26
2 5 9 10 11 12
13 17 19 20 21 22
23 24 27 28
Налайх 1 2 3 4 5
6 7
Сонгинохайрхан 12 13 14 15 16 17
18 19 27 29 6 7
32 31 30 28 26 25
24 23 22 21 11 10
9 8 5 3 2 1
4 20
Сүхбаатар 1 2 3 4 5 6
7 8 10 9 11 12
13 14 15 16 17 18
19 20
Чингэлтэй 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18
19
Хан-Уул 1 2 10 3 11 15
4 5 7 8 9 12
6 13 14 16
Нийт 25 26 25 25 26 25
Хүснэгт№3.Хяналт тавьж, үнэлгээ өгөх хороодын бүлэг
Хороодын бүлэг
Дүүрэг
1-р бүлэг 2-р бүлэг 3-р бүлэг 4-р бүлэг 5-р бүлэг 6-рбүлэг
Багануур 1 2 3 4
5
Багахангай 1 2
Баянгол 10 20 1 2 3
5 6 7 8 12
14 15 17 18 19
16 21 22 23 11
9 4 13
Баянзүрх 1 4 8 7 6
14 16 18 25 26
2 9 10 11 12
13 19 20 21 22
23 27 28
3 15 5 17 24
Налайх 1 2 3 4 5
7 6





Сонгинохайрхан
12 13 15 16 17
18 19 29 6 7
32 31 28 26 25
24 23 21 11 10
9 8 3 2 1
40 20 30 22 5
27 14 4
Сүхбаатар 1 2 3 5 6
7 8 10 11 12
13 14 15 17 18
4 9 16 19 20
Чингэлтэй 1 2 3 4 6
7 8 9 10 12
13 14 15 16 18
5 11 17 19
Хан-Уул 1 2 10 3 11
4 5 7 8 9
15 12 6 13 14
16
Нийт 25 26 25 26 25 25

3.5 Дүүргийн Ажлын хэсэг тус бүрийг бусад дүүргийн хороодтой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар харилцан туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох харилцааг хүртээмжтэй байлгах нөхцөлийг харгалзан дүүргийн Ажлын хэсгүүд доорх хүснэгтэд гаргасан хуваарийн дагуу хороодын бүлэгт ажиллана.
/Дүүргийн ажлын хэсэг тус бүр нийслэлийн аль нэг хороонд зөвхөн нэг удаа ажилласнаар болзолт уралдааны хугацаанд 9 дүүргийн үл давтагдах 50-52 хороонд харилцан мэргэжил, арга зүйн туршлага, мэдээлэл солилцож ажиллана/
Хүснэгт№4.Дүүргийнажлын хэсгүүд Хороодод ажиллах хуваарь
Хүснэгт№2-т заасан хороодын бүлэгт ажиллана Хүснэгт№3-т заасанхороодын бүлэгт ажиллана
Хороодын бүлэг
Дүүргийн
Ажлын хэсэг
1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6
5 дугаар сарын 15-ны дотор 8дугаар сарын 15-ны дотор
Баянгол дүүргийн буюу Ажлын хэсэг x x
Баянзүрх дүүргийн Ажлын хэсэг x
x
Сонгинохайрхан дүүргийн Ажлын хэсэг x
x
Сүхбаатар дүүргийн Ажлын хэсэг x x
Чингэлтэй дүүргийн Ажлын хэсэг x x
Хан-Уул дүүргийн Ажлын хэсэг x x
Ажлын хэсгийн чиг үүрэг
Дүүргийн Ажлын хэсэг4.1Дүүргийн Ажлын хэсэг нь энэхүү журмын 3.5 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу хороодод 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгч, 08 дугаар сарын 15-ны өдрийн доторхяналт тавьж, үнэлгээ өгөх чиг үүрэгтэйгээр хоёр удаа ажиллана.
4.2Дүүргийн Ажлын хэсэг нь хуваарьт хороодод мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгч ажиллахдаа энэхүү удирдамжийн 7.1 дүгээр зүйлд заасан үнэлгээний маягтыг хорооны холбогдох албан тушаалтнаар үнэлүүлэх,хяналт тавьж, үнэлгээ өгч ажиллахдаа энэхүү удирдамжийн 7.2 дугаар зүйлд заасан үнэлгээний маягтын дагуу үнэлж, холбогдох мэдээ мэдээллээр баримтжуулах ба хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулна.
4.3Дүүргийн Ажлын хэсэг нь заавар, зөвлөгөө өгсөн тухай холбогдох баримт, материал болон илтгэх хуудсыг 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор, дүүргийн Ажлын хэсгийн тайлан, хороодын үнэлгээний маягт, баталгаажсан баримт материалуудыг нэгтгэн 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Ажлын хэсэгт,дүүргийн Ажлын хэсгийн тайлан,хороодын үнэлгээний дүнг нэгтгэн цахим хэлбэрээр shildegkhoroo@ulaanbaatar.mnи-мэйл хаягаар тус тус ирүүлнэ.
4.4Дүүргийн ажлын хэсгийн гишүүн нь хороо, дүүрэгт 3-аас доошгүйжил ажилласан ажлын туршлагатай, өөрийгөө бусдад ойлгуулах ур чадвартай байна.
4.5Дүүргийн ажлын хэсгээс хуваарьт хороодод мэргэжил арга зүйнзаавар зөвлөгөө өгсөн, хороодын харилцан туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, Дүүргийнхээ хороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан байдал, Дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг харгалзан үзэж3 дүүргийн ажлын хэсгийг “Шилдэг зөвлөх”-Дүүргийн ажлын хэсгээр шалгаруулна.Нийслэлийн Ажлын хэсэг4.6Нийслэлийн Ажлын хэсэг нь дүүргүүдэд нэгээс доошгүй удаа мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгч ажиллана.
4.7Нийслэлийн Ажлын хэсэг нь 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хороо тус бүрийг харгалзах байгууллагуудаар энэхүү удирдамжийн 7.3 дүгээр зүйлд заасан маягтын дагуу үнэлүүлнэ.
-Дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаанд оролцох шалгуур үзүүлэлтийн үнэлгээг дараах байгууллагуудаар тус тус гаргуулна.
Үүнд:
“Хотын засаглал” төслийг хэрэгжүүлэгч нэгжүүд: Азийн сан, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ, Нээлттэй нийгэм форум ТББбайгууллагууд болонУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Статистикийн газар, Улаанбаатар хотынЦагдаагийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар
4.8Нийслэлийн Ажлын хэсэг2016 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд нэгдүгээр шатны шалгаруулалтаас шалгарсан хороодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах бөгөөд энэхүү удирдамжийн 7.4 дүгээр зүйлд заасан маягтын дагуу үнэлгээ өгч, шаардлагатай мэдээ мэдээллээр баримтжуулж, хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зурна.
4.9Нийслэлийн Ажлын хэсэг нь 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор дүүргийн Ажлын хэсгийн үнэлгээний дүнг,09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэгдүгээр шатны шалгаруулалтын дүнг, 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хоёрдугаар шатны шалгаруулалтын дүнг, 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дүүргийн Ажлын хэсгийн дүнггаргасан байна.Шалгаруулалт5.1“Шилдэг хороо”-г шалгаруулахдаа дараах 2 үе шаттай явуулна.
5.1.1Нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг хороо тус бүрээр дүүргүүдийн Ажлын хэсгүүдийн ирүүлсэн хороодын үнэлгээ ба энэхүү удирдамжийн 4.7 дугаар зүйлд заасан байгууллагуудын хороодын үнэлгээний нийлбэрийг тооцож, хамгийн өндөр оноотойг нь сонгох замаар эхний 40 хороог шалгаруулна.
5.1.2Нийслэлийн Ажлын хэсэг нь нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэхүү журмын 4.7 дугаар зүйлд заасан үнэлгээний арифметик дунджийг тооцож, хамгийн өндөр оноотойг нь сонгох замаар эрэмбэлж эхний 20 хороог шалгаруулна.
5.2Шилдэг хороог шалгаруулахдаа нийслэлийн Удирдлагын зөвлөлийн саналыг харгалзан үзэж болно.
5.3Шилдэг зөвлөгч - Дүүргийн Ажлын хэсгийг шалгаруулахдаа нийслэлийн Ажлын хэсэг нь, дүүргийн Ажлын хэсэг тус бүрийн заавар, зөвлөгөө өгсөн талаарх үнэлгээний арифметик дунджийг тооцож хамгийн өндөр оноотойг нь сонгох замаар эрэмбэлж эхний гурван дүүргийн ажлын хэсгийг шалгаруулна.Болзолт уралдааны шагнал6.1Шалгарсан 20 хорооны Засаг даргад орон сууц худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрөөс 10 000 000 /арван сая/ хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрхээр шагнана. Орон сууцны урьдчилгаанд олгох хөнгөлөлтийг орон сууц худалдан авах байгууллага уруу бэлэн бусаар шилжүүлнэ.
6.2Хэрэв шалгарсан хорооны Засаг дарга өмнөх жилүүдэд энэ төрлийн болзолт уралдаанаас энэхүү журмын 6.1 дүгээр зүйлд заасан шагналыг авч байсан бол тус шагналыг тухайн хорооны зохион байгуулагч эсвэл нийгмийн ажилтанд шилжүүлнэ.
6.3Эхний байранд шалгарсан дүүргийн ажлын хэсгийн гишүүн тус бүрийн 3 сарын үндсэн цалинтай, хоёрдугаар байранд шалгарсан дүүргийн Ажлын хэсгийн гишүүн тус бүрийн 2 сарын үндсэн цалинтай, гуравдугаар байранд шалгарсан дүүргийн Ажлын хэсгийн гишүүн тус бүрийн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.
6.4Дүүргүүдийн Ажлын хэсгийн үнэлгээ ньдүүргүүдийн Засаг дарга нарын 2016 оны жилийн эцсийн үр дүнг тооцох үндсэн үзүүлэлтүүдийн нэг байна.Үнэлгээний маягт7.1Заавар, зөвлөгөө өгсөн талаарх үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ дүүргийн Ажлын хэсэг хуваарьт хороодод мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгөх чиг үүрэгтэй ажиллахад тухайн хорооны холбогдох албан хаагч дүүргийн Ажлын хэсгийн мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварт үнэлгээ өгөхөд ашиглана.
7.1.1 Дүүргийн Ажлын хэсгийн өгч буй мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөний утга, агуулга, чанарыгтухайн хорооны холбогдох албан тушаалтан 1-5 оноогоор үнэлж, үнэлгээний маягтын харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах ба үнэлгээ дууссаны дараа нийт үнэлгээг харгалзах нүдэнд бичиж гарын үсэг зурж, дүүргийн Ажлын хэсгийн ахлагч баталгаажуулж гарын үсэг зурна.
7.1.2Үнэлгээний нийт дүнг бодохдоо шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээний засвар ороогүй дүнгүүдийн нийлбэрээр тооцож гаргана.
7.2Хяналт үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ дүүргийн Ажлын хэсэг хуваарьт хороодод хяналт тавьж, үнэлгээ өгөх чиг үүрэгтэй ажиллахдаа тухайн хорооны үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд ашиглана.
7.2.1Дүүргийн Ажлын хэсэг хуваарьт хороодод хяналт үнэлгээ өгөх чиг үүрэгтэй ажиллах явцад дүүргийн Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга шалгуур үзүүлэлтүүдийг дүүргийн Ажлын хэсгийн гишүүдтэй харилцан зөвшилцөж хяналт үнэлгээний маягтын дагуу энэхүү маягтад заасан аргачлалаар харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах замаар үнэлгээ өгнө.
7.2.2 Уралдааны шалгуур үзүүлэлтүүдийн үнэлгээг гаргаж дууссан бол нийт үнэлгээг шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээний засвар ороогүй дүнгүүдийн нийлбэрээр тооцож харгалзах нүдэнд бичиж, дүүргийн Ажлын хэсгийн ахлагч болон тухайн хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зурна.
7.2.3Хэрэв хороо болзолт уралдааны зарим шалгуур үзүүлэлтээр дүгнэгдэх боломжгүй бол тухайн хорооны Засаг дарга бичгээр тайлбар гаргаж хяналт, үнэлгээний маягтад хавсаргана.
7.3Байгууллагуудын үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ нийслэлийн Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаар хороодын үйл ажиллагаагүнэлүүлэхэд ашиглана.
7.3.1Холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд, хороод чиг үүргийн дагуу идэвх, санаачилгатай оролцож, хамтранажилласан нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаар байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, байгууллагуудын үнэлгээний маягт, түүнд заасан заасан аргачлалаар харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах замаархороодыг үнэлж, нийт үнэлгээг харгалзах нүдэнд бичиж, байгууллагын дарга, үнэлгээ гаргасан мэргэжилтнүүд баталгаажуулж гарын үсэг зурна.
7.3.2Байгууллага хороог тухайн үзүүлэлтээр дүгнэх боломжгүй бол байгууллагын даргаар баталгаажуулсан тайлбарыг байгууллагын үнэлгээний маягтад хавсаргана.
7.4Хоёрдугаар шатны шалгаруулалтын үнэлгээний маягтыг /удирдамжид хавсаргав/ нийслэлийн Ажлын хэсэг нэгдүгээр шатны шалгаруулалтаас шалгарсан 40 хороодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж үнэлгээ өгч ажиллахад ашиглана.
7.4.1Нийслэлийн Ажлын хэсгийн гишүүн тус бүр хороодын шалгуур үзүүлэлт тус бүрийн үйл ажиллагааны чанар, зорилтот бүлэг, хүртээмж, ач холбогдолыг үндэслэн Хоёрдугаар шатны шалгаруулалтын үнэлгээний маягтын дагуу хороодын үйл ажиллагааг 1-5 оноогоор үнэлж, үнэлгээний маягтын харгалзах хэсгийг үл арилах бэхээр харлуулах ба үнэлгээ дууссаны дараа нийт үнэлгээг харгалзах нүдэнд бичиж, тухайн хорооны холбогдох албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зурна.
7.4.2Үнэлгээний нийт дүнг бодохдоо, шалгуур үзүүлэлт тус бүрийн үнэлгээний дүнгийн засвар ороогүй дүнгүүдийн нийлбэрээр тооцож гаргана.

- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/12440#sthash.y2eKDeuR.dpuf

СЭТГЭГДЭЛ БИЧИХ