“Авлигаас ангид, сайн засаглалын туршлага шалгаруулах-2013” уралдаан зарлалаа

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Азийн сан, “Мерси кор” олон улсын байгууллагатай хамтран “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013” уралдааныг улсын хэмжээнд, нийт төрийн байгууллагын дунд зарлалаа. Уралдааныг энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс а дугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаатай зарлаж байна.
Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллагад үлгэр дуурайл болгоход уралдааны зорилго оршиж байгаа ажээ.
Уралдаанд оролцох төрийн байгууллага нь уг уралдааны удирдамжид заасан зургаан шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой бөгөөд уралдааныг зохион байгуулагчдаас бүрдсэн тусгай хороо шалгаруулалтыг хийх юм байна. “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013” уралдаанд шалгарсан шилдэг есөн байгууллага, албан тушаалтны шагналыг авлигын эсрэг олон улсын өдрөөр гардуулна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ